Монголын балетын үндэсний сургуулийн дунд шатны сурагч Х.Тэгшжаргал Сахьянова, Абашеев нарын нэрэмжит олон улсын балетын уралдааны сонгодог гоцлолын бага ангилалд нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр 2021-2022 онд Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдаанаас алтан медаль, Өмнөд Африкийн олон улсын наймдугаар уралдаанаас мөнгөн медаль, IUCDC хоёрдугаар уралдаанаас мөнгөн медаль хүртэж байжээ.