Манай боксчид тэмцээнээ ялалтаар эхлүүллээ

Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болж байна. Тэмцээний эхний өдөр 50 кг-ын жинд 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Балсангийн Мөнгөнсаран хагалав. Тэрбээр Туркийн Топуз Рабиаг 5:0-ээр ялсан юм. Мөн Мөнгөнцэцэгийн Энхжаргал -54 кг жинд Вьетнамын Ан Во Ти Кимийг 3-0 харьцаагаар яллаа. Түүнчлэн -52 кг жинд О.Есүгэн Тайландын тамирчныг ялж шигшээ 16-д шалгараад байгаа талаар Биеийн тамир спортын хорооноос мэдээллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)