FIFA Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 шигшээ баг оролцох хэлбэрийг танилцууллаа
2026 оноос эхлэн ДАШТ-ийг 48 шигшээтэй явуулах шинэ хэлбэрийг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны зөвлөл танилцууллаа. 48 шигшээг сонгон шалгаруулаад тус бүр дөрвөн багтай 12 хэсэгт хуваах юм. Хэсгүүдийн нэг, хоёрдугаар байрт шалгарсан багуудаас гадна гуравт шалгарсан найман шилдэг баг хамтдаа 1/16 финалын дараагийн шатанд тоглох болно.
ДАШТ-ий туршид нийт 104 тоглолт явагдан тэмцээн 39 хоног үргэлжилнэ. Энэ шинэ хэлбэр нь гурван давуу талтай гэж FIFA онцлов. Нэн түрүүнд оролцсон баг бүр нь гурван тоглолт хийнэ. Тохиролцооны тоглолт хийх эрсдэл нь буурахын зэрэгцээ шигшээ багт амрах цаг гарна.
2026 оны ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулах юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.