Саудын нийлүүлэлтэд үнийн хязгаарлалт хийж буй орнуудад Эр-Рияд нефтиэ худалдахгүй гэж тус улсын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгджээ.

"Манай эсрэг газрын тосны экспорт хязгаарлалтад хамрагдсан ямар ч оронд бид нефть худалдахаа зогсоон олборлолтоо багасгана" гэж сайд хэллээ. Хуулийн төсөл нь батлагдбал нефтийн зах зээлийн эрэлт болон саналын тэнцвэрийг алдагдуулан салбарын хөгжилд саад болно гэдгийг сайд онцолжээ.

ОРЕС+ нэгдэл нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж буйг бас хэлжээ.

Үүний өмнө гуравдугаар сарын 6-нд АНУ, Европ, Азид нийлүүлэх нефтийнхээ гуравдугаар сарын үнийг нэмжээ. Arab Light хольцийн үнэ Европт баррель тутамд 2 доллараар, АНУ-д 30 центээр, Азийн хувьд 20 центээр тус тус  нэмэгдсэн байна.