УЕПГ: Хууль бусаар хуш мод бэлтгэсэн этгээдийг цагаатгасан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгов

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн иргэн Б.М-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн цагаатгасныг прокурорын эсэргүүцлийн дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хянан хэлэлцээд хүчингүй болгожээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс тус аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутагт зулзаган хуш 58, нарс 40 ширхгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн зөөвөрлөжээ. Улмаар байгаль экологид 87 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн Б.М-ыг “Хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулсан байна. Улмаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцээд, уг асуудал нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байжээ. Ийнхүү тус аймгийн прокурорын газраас дээд шүүхэд эсэргүүцэл гаргасныг өчигдөр хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэв. Улмаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон иргэн Б.М-д оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямар ёртой хулгайч вэ.сайхан ой модыг минь хяргаж байдаг. тарьсан хүн шимийг нь хүртдэг. огтолсон хүн модоо барьдаг гэж өвөг дээдсүүд ярьдаг байсан.

    0 0 Хариу бичих