Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадам боллоо
Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын хоёрдугаар наадам зохион байгуулагдлаа. Наадамд нийт 300 гаруй яруу найрагч бүртгүүлж оролцсоноос Ю.Баянмөнх, Б.Батцоож, Д.Энхбаяр, Э.Булган, Д.Нямаа нарын бүтээлийг онцлох бүтээлээр шалгаруулж шагнаж, урамшууллаа. Мөн тус наадмыг баясгаж олон олон алдартнууд тайзнаа өөрсдийн бүтээлийн дээжсээ толилуулсны зэрэгцээ “Өнөр бүл” төвийн сурагч хүүхдүүд “Багш” найраглал, “Ерэн баатрын дууль”, “ Тэнгэрийн хүү” зэрэг найраглалыг уншиж амилуулсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.