Польш улс тагнуулын зорилгоор нууц камер суурилуулсан сэжигтнүүдийг баривчилжээ

Польш улс Оросын талд тагнуул хийсэн хэргээр гадаадын зургаан иргэнийг баривчилсан байна. Тэдгээр иргэдийг барууны тусламж, зэр зэвсэг, сумыг Украинд хүргэхэд ашигладаг тээврийн дэд бүтцийн хэсгүүдэд 10 орчим камер нууцаар суурилуулсэн гэж буруутгажээ. Түүнчлэн хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн хэрэгт сэжиглэж байгаа аж. Польшийн албаныхан төмөр замын чухал уулзваруудад галт тэрэгний хөдөлгөөнийг бүртгэж, интернетэд мэдээлэл дамжуулдаг далд камер илрүүлснийхээ дараа сэжигтнүүдийг баривчилсан байна. Түүнчлэн Жешув-Ясёнка нисэх буудлын ойролцоогоос нууц камер илрүүлсэн байна. АНУ болон Европын орнуудын цэргийн нисэх онгоцууд тус нисэх буудлыг тогтмол ашигладаг. Польш улс нь Украины хамгийн том холбоотон бөгөөд барууны орнуудын цэргийн тусламжийг Киевт хүргэхэд гол үүрэг гүйцэтгэдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)