МОСДХ-ны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдлаа
Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч 2023 оны 03 дугаар 14-ны өдөр анхны хурлаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөл нь Салбарын хууль тогтоомжийн төлөв байдал, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх, салбарын байр суурийг илэрхийлэх, эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх чиглэлээр ажиллах юм.
Уулзалтаар зөвлөл байгуулагдснаар олон талын ач холбогдолтой талаар онцолж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Мөн гишүүдийн 100% саналаар Зөвлөлийн даргаар ДДЭШ ТВ ХХК-ийн хуульч Д.Ганзориг ажиллах болжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.