Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэр бүлийн хуулийг чангатгах тухай мэдээлэв. Тэрээр "Хүүхдийн хүчирхийллийн асуудалд Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын даргад Гэр бүл хүүхэд залуучуудын газар хүүхдийн хүчирхийллийн асуудалд хангалттай ажиллаж чадаж байгаа эсэхэд анхаарч ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд Гэр бүлийн хуулийг чангатгах чиглэлийг Ерөнхий сайд өглөө" гэлээ.