УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаараа Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
Ерөнхийлөгч "УИХ аливаа хууль, тогтоолыг батлахдаа олон талын оролцоог хангаж, санал бодлыг нь авах ёстой. Гэтэл энэ хуулийг батлахдаа мэргэжлийн болон судалгааны байгууллагууд, олон нийтийн санаа бодлыг бүрэн тусгаж чадаагүй гэж үзсэн. Цаашдаа хууль батлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулиа чанд мөрдөж ажиллаасай гэж хүсэж байна. Энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа нь олон нийтийн сүлжээнд өрнөж буй хууль зүйл үйлдлүүдийг зөвтгөж байгаа юм биш. Олон нийтийн сүлжээтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий" гэсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.