АТГ-аас өчигдөр мэдэлэл хийж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын ерөнхий прокуорот хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ тайлбарыг сонслоо.
Тэрээр "Би дуудсан цагт нь очоод шалгуулж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх шаардлагагүй гэж бодож байна. Би орон нутгийн Тавантолгой компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй" гэлээ.