Л.Халтар: Намайг хууль шүүхийн байгууллагаас нэг ч удаа дуудаагүй
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг эхнэрийн хамт шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан. Дэд сайд Л.Халтар энэ асуудалд тайлбар өгөхдөө "Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаас намайг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор байцаасан, дуудсан зүйл байхгүй. Асуухгүйгээр яллах дүгнэлт гаргадаг бол тэр л биз. Миний хувьд энэ асуудалд ямар нэгэн оролцоо байхгүй. Манай эхнэрийг С.Батдөлийн дарга байсан гэж хуурамч мэдээлэл цацагдсан. АТГ-аас намайг болон манай эхнэрийг яллагдагчаар татсан зүйлгүй байхгүй.
2021 онд хил хаагдаад эхлэнгүүт машины тээвэрт оролцож байна гэж намайг гүтгэсэн. Чингэлэг тээвэртэй холбоотой асуудалд мөн адил намайг зохион байгуулж, баяжих гэж байна гэж гүтгэсэн. Миний хувьд шударга зүтгэх зарчим баримталдаг нь зарим нэг хүмүүст таалагддаггүй юм шиг байна. Энэ бүхэн намайг намайг харлуулах гэсэн ээлжит дайралт" гэлээ.
Зочин 14 өдрийн өмнө
Шаа² халтар бандиа
0 0 Хариу бичих