Н.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр “138 хуулийг дагалдуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Нэгтгээд өргөн барина. Засгийн газрын Авлигатай тэмцэх таван ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааг явуулахад хамгийн чухал барьж баримтлах хууль бол Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хууль. Тиймээс энэ хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд шийдвэрлэгдсэн хэргүүдийг нээлттэй болгох нь нэн чухал. Тиймээс энэ асуудлыг Хаврын чуулганаар хамтад нь шийдэх төлөвлөгөөтэй байгаа.
Тэрээр 13А маягтын талаарх сэтгүүлчдийн асуултад “ЭМДЕГ, ГТСМТТ-тэй хамтраад өмнөх дата баазад суурилж, 13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг ЦХХХ-ны хийж дуусгасан. Хэрэгжүүлэхэд бэлэн. Эрүүл мэндийн сайд тушаалдаа өөрчлөлт оруулах л үлдсэн” тайлбарыг өглөө.