Бурхан ба Түвд

Сүүлийн хэдэн хоног Төвд орныг Буддын шашин л баллаад хаясан тухай уйлагнасан, лүндэгнэсэн бичвэр олширлоо. 

     Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм.

    Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөс хоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. 

     Шашин нь хүнийг ёс суртахуунтай болгодог бол хүмүүс нь шашнаа ёс суртахуунгүй болгох нь элбэг. Ямар ч шашин аврал энэрэл, хүлцэл эвлэрлийг номлодог боловч түүнийг хүчирхийллийг туг болгодог жишээ олон. Наад зах нь өнөөдөр Загалмайн мөргөлтэй Оросын түрэмгий бодлогыг Христосын шашинтай холбож үздэггүй, “Үнэн алдартны урсгал ч Орос орныг баллаад хаялаа. Нийслэлд байгаа Тройцкийн сүмийг хаая, баръя” гэж хашгичаад явдаггүй л шүү дээ. Тэр мэт.

       Эсэргүүцлийн хэлбэр олон янз, заримдаа бүр дэмжиж илүү сайхан болгох гэсэн ч юм шиг байдлаар самраад хаяж болдог. Социализмын үеийн матаач, олиоч шаарууд гэнэн шударга залуусыг “Зөвлөлтийн эсрэг үзэл”, “Маоизмыг дагагч” болгон гүтгэж, ажил амьдралыг нь нурааж хаячихаад “Энэ залууг би хайрласандаа л засч авах гэж байгаа юм”, “Цаашдаа илүү том алдахаас сэргийлсэндээ л дээд газарт мэдээлсэн” гээд гэмгүй царайлдагсан. Тэрмэтээр, “Х Богдыг тодруулах нь зөв, гэхдээ илүү сайнаар тодруулах боломжийг ашиглаагүй учраас буруу” гэж ойлгогдохоор ч санаа их байна. 

     Бас, заримд нь “эмээ” нь таалагдахгүй учраас Х Богд “хүчингүй” байгаа бололтой. Шинэ юм огт биш. Хүн болгонд үл таалагдах хамаатан бий. Наргиантай мэт боловч Монголын Богдууд гадаадад төрөх болсон шалтгааны нэг. Хоёр, гуравдугаар Богдын үеэс алтан ургийн хэд хэдэн гэр бүлд “Богдын кандидат” төрөөд эхэлсэн нь Манжийг төрийг айлгасан шиг байдаг. “Өмнөх дүр нь Түшээт ханыд төрж болсон юм, одоо Засагтханы ээлж” гээд сэлмээ сугалахыг хэн байг гэх билээ? 

    Манжууд өөрийнх нь Вассальд хойт дүрийн дажин, хутагтаа булаалдсан хагарал үүсэхээс болгоомжилж эхэлсэн гэж үзэхээр баримтууд олон бий шүү. Сүүлдээ, эндээс тодордог бусад гэгээний хойт дүрүүдийг ч гэсэн язгууртны гэр бүлд төрөхгүй байхаар журам гаргасан нь алтан ургийнхны атаа жөтөөнөөс зайлсхийсэн байж болох талтай. 

    ХХ зуунд Москвагаас зохиож өгсөн хувьсгалт түүхнээ үүнийг “Монголд элэггүй харийн хүнээр шашныг нь удирдуулах бодлого” , “Эх орноо гэсэн сэтгэлтэй хутагт хувилгаад төрөхөөс сэрэмжилсэн Манжийн алхам” мэтээр ойлгуулж ирсэн. Гэвч 1911 оны Тусгаар тогтнолоо сэргээх хувьсгалыг Түвд үндэстэн Богд удирдсан ба Даа дам Цэрэнчимэд, Жалханз Хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Шанзав Бадамдорж гээд шашны зүтгэлтнүүд идэвхийлэн зүтгэсэн нь үүнийг үгүйсгэдэг. (Бадамдорж шанзавын нэрийг сонсоод битгий цочоорой. Монголын тусгаар тогтнолд эцсээ хүртэл зүтгэсэн боловч хувьсгалт суртал ухуулга-пропагандийн золиос болж гүтгэгдсэн лам юм шүү)

    Ямар нэгэн юмыг эсэргүүцэж л байвал болдог заримаас гадна Хятадыг үндэстний хувьд үзэн яддаг, дургүй хүрсэн нэгнээ хужаа хувхайгаар нь дууддаг голдуу гарууд лоозонгоо сольчихсон “Хятадын дургүйг хүргэж болохгүй. Монгол Богд тодорсонд Бээжин дургүйцээд хилээ хаавал бид өнгөрнө” гэхчлэн нэг л их хэрсүү дүр эсгэж харагдав. Социализмын задралын дараахь хүн бэрх өдрүүдэд манай эдийн засгийг тэтгэж үлдээсэн амин судасны нэг болох БНХАУ-ын Эрээн боомтын нэрийг огихгүйгээр хэлж чаддаггүй байснаа болиод Хятад гүрний “сэтгэлд юм хийх”-ээс учиргүй айдаг болчихсон ч тууж явах шиг. 

    Хэрэг явдлыг мөн чанар харин ч эсрэгээрээ. Монгол өөрийн шашны удирдагчтай болсноор Хятадын улс төрийн “дайсан” Далай лам болон Түвдийн дүрвэгчдийн Засгийн газраас улам бүр хамааралгүй болгож байгаа алхам юм. Энэ ажиллагаа IX дүрийн Богдыг урин авчрах, Монголын иргэн болгох, улмаар Монголд төрөх тухай гэрээслэл үйлдүүлэх зэргээр олон жил үргэлжилжээ. ХХ зуунд албан ёсоор шашингүй болоод гучаад жилийн өмнөөс эргэн сэргэсэн Монголын Буддистуудын хувьд лидерээ тодруулах нь амаргүй, маргаан дагуулах нь дамжиггүй үйл явдал. Иймээс, аль болох маргаан дагуулахааргүй, уламжлалт дэг ёсноос гажуугүй хийхийн тулд нарийн процедуртай, удаан хугацааны ажил болсон ажгуу. 

    Цаашдаа, манай сүм хийд соёлжин өрнөджөөд, Ромын Папыг гаргаж ирдэг жишгээр, сүм хийдийн тэргүүн нарын хурилдайгаар Богдыгоо сонгодог ч болох юм билүү, хэн мэдлээ? Гэхдээ л ойрын арав, хорин жилийн асуудал лав биш.

    Юуны өмнө Х Богд бол Монгол Буддизмын бэлгэдэл-тэргүүн юм. Зарим хүний бодоод байгаа шиг Монголын сүм хийдийн Гүйцэтгэх захирал, СЕО маягийн алба бол биш. Тийм албыг манай сүсэгтнүүд ч, лам нар ч хүлээн зөвшөөрч чадахгүй.

   Харин, тэрбээр Монголынхоо хутагт хувилгаадын дүрийг ёсчлон соёрхох нь гол ажил байх биз. Ингэснээр “манай тэр гэгээнтний хойд дүр энэ мөнүү, биш үү” гээд Далай ламын инстүүц рүү хадаг барин уралддаг марафон үгүй болно. (Хэдэн жилийн өмнө нэг аймгийнхан хутагтынхаа хойт дүрийг бэлдэж суутал, нөгөө аймгийнхан өрсөж Далай ламд айлтгаад батлуулчихсан, хөгжилтэй ч, эмгэнэлтэй ч явдал гарсан гэдэг шүү) 

   Түүнчлэн, 1911 оны тусгаар тогтнолоо сэргээсэн хувьсгалын эцэг VIII Богд хааны эхлүүлсэн “Умар зүгийн Жавзандамбын шашин” хэмээх тугийн дор Бээжин, Түвд хоёроос зэрэг салж, төр шашнаар тусгаар тогтнох бодлогын үргэлжлэл нь Х Богд юм. 

    Уламжлал ёсоор Богдын дүрийг Ванчинбогд, Далай ламын аль нэгэн тодруулдаг. Ванчинбогд нь эхнээсээ хоёрдмол “байдал”-тай байгаа. БНХАУ-д суугаа дүрээр нь соёрхуулан батлуулж болох ч манай сүсэгтнүүд хүлээн зөвшөөрч чадахгүйн зовлонтой. Олон түмэнд “Хятадын эрхшээлд эгнэгт орсон мэт” сэтгэгдэл төрөхөөс гадна Бээжингийн Банчин Богд “хуурамч эсэх”-ын тухай Хятадын талд ч тааламжгүй домог хөгжих боломжтой. 

   Улмаар, ХХ зуунд Монголчуудаас хамаарахгүй шалтгаанаар хүйтрээд сүүлийн гучаад жилд арайхийн хэвэндээ орон, эерч яваа Монгол-Хятадын иргэнлэг харилцааг хүйтрүүлж мэдэх аюултай. Ингээд, аль аль талаа харсан эцсийн сонголт нь өөрийн эрхгүй Далай лам дээр буусан шиг байна. 

   Х Богдыг Монголоос залснаараа манай сүсэгтнүүд Төвдийн дүрвэгчдийн засгийн газар ба одоогийн Далай ламаас улам бүр хамааралгүй болж байгааг БНХАУ ойлгодог нь дамжиггүй. Жунаньхайн ордон энэ бүхнийг ойлгохын цаагуур ойлгохын сацуу маш болгоомжтой ажиглаж байгаа. Яагаад гэвэл, насан өндөр болсон Далай ламын дараагийн дүрийг тодруулах эрх бүхий нэгэн этгээд нь уламжлал ёсоор Х Богд байх юм. 

    Гэвч хэрээсээ хэтэрсэн ийм тоглолтод шатрын хүү болоод явчихвал тэрнээсээ эсэн юм болоод дуусна гэдгийг манай сүм хийдүүд ч ойлгож байдаг юм билээ. Ерөөсөө, Бээжингийн зүгээс манай шашны хэрэгт оролцох сонирхолгүй, харин ч эсрэгээрээ өөрсдийнх нь шашны хэрэгт Монголчууд оролцоход л дургүй гээд ойлгочиход болно. Тэрнээс биш, Америктай ана мана үзэхээр хөгжиж яваа Хятад улсын ард суугаа хэдэн Монгол “Богдыгоо ч зална уу, Боорцогоо ч хайрна уу, яана” ёстой тоож харахгүй гэхэд болно. 

    Далай ламын дараагийн дүрийг Хятадаас залах нь Бээжингийн сонирхол, Хятадаас гадуур тодруулах нь Түвдийн дүрвэгчдийн Засгийн газрын сонирхол, өөрийн шашиндаа өөрийн лидертэй бөгөөд хөрш оронтойгоо эв найрамдалтай байх нь Монголын сонирхол. Ийм л юм. 

15.03.2023


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

  1. Өнөөгийн Ардчилсан Монгол гэх улс Түвпизмийн боол болж яр тэмбүү сохор дүлий Түвдийн шар хувалзуудыг Монгол манкуурууд хоорондоо өрсөлдөж булаалцалдаж уралдан байдаг л хамаг алт мөнгөө өргөн барьж царай алдан гуйж гувшиж Монголын төрийг бариулана Түвд Монгол нийлсэн шар хувалзнууд Монголчуудыг аль зүгт харж унтах аль хөл дээрээ босох яаж бааж шээхийг нь зааж байх Монголчууд өөрийнхөө газар шороо уулс ус толгод овог нэр гудамж талбайгаа харийн Түвдээр нэрлэж Дэлхийд хөгжилийн адгийн шаар болсон хир буртаг бөөс хуурс яр тэмуу идээндээ дарагдсан Түвдүүдийн элэг доог болж Монгол хүн байтлаа Монголоор нэрлэхээс гутаж ичиж Түвдийн соёлоор гайхуулж хадаг яндар болж сүржигнэн цам харайж дөвчигнөж мухар сүсэгтэй автсан Монголчуудыг гулгачин Түвд эмгэн мэдэж сонсоод гайхан цочирдож шозонд орж тэгснээ эг маггүй шоолж инээж байх дүр зураг Монголчууд өөрийн гэх соёлгүй энэт зүйлгүй Монголчууд хэдэн зууны турш хүний соёлоор гайхуурж амьтны элэг доог болж байх зүр зураг энэ бол бодит үнэн өнөөдөр дэлхий даяаршиж цахимжиж шинжлэх ухаан техник технилогоор өрсөлдөж байх зуур Монголчууд бид бидний залуу үе залуучууд маань шинэжилэх ухаан гэхээр гар утас төдийхнөөр төсөөлөн сууж байх гэж эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна Монгол залуус оюун ухаан аль зуун жилийн өмнөх үеийн сэтэхүйнээс салж чадахгүй өв уламжлал гэх Сээр цохих хуглах гээд л хар шар феодал сэтэхүйн нь бүр тархинд нь пянзлагдчихсан байх юм Өнөөдөр телевизээр гарч буй нэвтрүүлгийн ихэнх нь бөх морьны уралдаан Сээр цохих тэмцээн дээр нь Түвдизмийн суртал ухуулганууд зай намгүй эцэс төгсгөлгүй суртчилж байх одоо бүр X Богд гэх шиг хэдий болтол оюунсанаагаараа мунхаглаж явах юм бэ

    1 0 Хариу бичих
    • Харин үнэнийг нь хэлчихдэг байгаа Монголд Түвдизм нөгөө талаас неолибериалист харгис хэрцгий Капитализм ноёрхож байна даа Дээр үед Ар Халх Монголчууд Манжийн дарлалд байх үед Манж төрийн бодлого Гурван хүйтэн чулуу гэх Ар монголчуудад зориулсан Гурван чулуу гэж эхнийхэн ЖИНС Монгол феодал ноёд түшмэдүүдийн малгай оройд залагддаг толгой дэрээс нь байг чулуу дарагдаж байг гэж хоёрт ХӨӨРӨГ нь гэдсэндээ бөөр давсгандаа чулуу тээгээсээ гэсэн дээ гурав ГААНС гутлын түрийнд хийж хөлөөс нь байг чулуу дүүжлэгдэж байг гэж Манж гүрний Ар Монголчуудад зориудаар бэлэгдэж байж Харин өнөөдөр Монгол улс бас л нөгөө алдарт гурван чулуугаа тээсээр л байх зүр зураг ямар нэгэн хурал ном цагаан сар наадам гэх мэтчлэн баяруудад яг л 100 жилийн өмнөх шиг нээх сүрхий Жинётэй хуучний малгай өмсчихсөн өөрөөсөө хоёр дахин том дээл өмсчихсөн өвөртөө хүн цохиод алчихмаар том чулуу өвөртөлчихсөн гутлын түрийндээ хагас метр урт шахуу Гаанс шургуулчихсан тэр гурван чулуугаа бусадад гайхуулж баярхаж сайхархаж бардамнаж нэг нэгныхээ дээр гарах гэж уралдаж байгаа дүр зураг л харагдаж байх жишээний

      0 0
  2. Үл

    0 0 Хариу бичих
  3. Манай сүм хийд, лам нар буддын сургаалуудаа уландаа гишгэж, улам бурангуй болж, феодализмынхаа хэлбэррүү тууштай шилжиж байгаад хамаг учир байна. Баяр, уй гашуу, оршуулгын зан үйлд лам болгон гох дэгээ, өөрийн зохиомол жаяг ёс тулгаж дураараа авирладаг, сүсэгтнээс шан харамж нэхдэг, дарамталдаг ёс бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Хүнээ, сүсэгтнээс ариусгах нь байтугай айлгаж, сэтгэл зүйн дарамтанд оруулж байгааг та харахгүй байна уу эрхэм төрийн соёрхолт оо. Шашин цаг үеэ дагаж шинэчлэгдэж уян хатан болох учиртай. Хүмүүс Богдыг эх орноосоо тодруулсанд бус, шашны дарангуйлал улам ихсэх бий гэж болгоомжлон эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм даа

    1 0 Хариу бичих
  4. голыг нь олоод хэлжээ .Богдыг тодруулсан бол бид өөрсдөө оройн дээд шүтээнтэй болж байна .тийм болохоор сүм хийд лам нар одоо төвдын шашны мяндагтнуудын амыг харалгүй алсаас аятайхан зайгаа барьж монголчууд шашны хувьд Богдоо тойрон нэгдмэл байх хэрэгтэй .Далай ламын хойдын дүр энэ тэрд манай шашныхан оролцох хэрэг огт байхгүй . болох юм өөрийн төөргөөрөө болно биз

    0 0 Хариу бичих
  5. Урд хэрэглэж байсан эд зүйлийг нь таниулах ,зөн совин өөрийнх нь дотоод мэдрэхүй зэрэг маш олон зүйлийн шалгуураар тодордог гэдгийг ард түмэн мэдэнэ.хутагтууд гэгээнтэнээр тодорчихоод өөртөө итгэлгүй яваа залуу лам нар байгааг хэн ч үгүйсгэхгүй.хэний удам судар нь хамаагүй зөв л хүнээ тодруулбал болох нь тэр.

    0 1 Хариу бичих
  6. Үнэн үнэн. Оюуны хоосролд орчихсон мунхаг хүмүүс л буруу тийш нь мушгиж гуйвуулаад байх шиг

    0 1 Хариу бичих
  7. Уншхад таатай байлаа Гэхдээ Бадамдорж шанзав гэдгийг худлаа бичиж болохгүй байхаа Энэ хүн хувьсал эхэлхээс өмнө худалдагдсан,бүр дуу хүртэл зохиогдож хүүхэд багачуудын доог болж байсан гэж гадны хүний тэмдэглэл дээр байдаг биздээ.(Орос хүн биш шүү)

    1 0 Хариу бичих
  8. БОГД ТОДРОХ НЬ ЯАХ ВЭ? Тодроо биз. БОГДЫГ ХЭН БОЛГОЖ ӨСГӨХ НЬ ХАМГИЙН ГОЛ ЧУХАЛ ХЭРЭГ МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ БАЙНА. Тойрон хүрээлж, тал засаж, долгинож давхисаар байгаад, өөрийгээ танихаа байсан нэг хувь хүнийг бүтээчих вий дээ. БОГД бол маш том үүрэг хариуцлага, хичээл зүтгэл, Бодь сэтгэлийн ундарга байх ёстой ,ертөнцийн энгийн явдалаас арай өөр ойлголт болой.

    1 0 Хариу бичих
  9. Manaihan shashinii taliin oilgolt ih yaduu barag yuch medehguitei adil yagaad gevel bid tuuhee hariin huneer bichuulcheed tuuniigee tuiliin unen geed itgechihsen tuuhiig Mongoliin ontsgoos haraagui tegvel yaj Mongoliin tuuh baih ve? uund yamar aldaa baina gevel 1Mongoliin tuuh bichsen mortloo manai ulsiin hiliin gadna bolson tuuhen uil yavdaliig 1ch dursaagui 2 zasag zahirgaanii 4 aimag 2 hizgaariig 21 aimag 330 sum bolgoson enebol negdmel ulsiig hugjuulehgui gesen hamgiin horlogchin bodlogo 3 sum hiid lam nar bolon bichig useg ovogloh yos ov soyoliig niiteden ustgasan iim uls hugjihuu ? mun uls oronii udirdlagiig dandaa undesnii tsoonhoos tavidag baisan enen undesnii hagaral uusgeh ba hezeech negddegui uuniig golduu geopolitek todorhoildog tom gurenuud hregledeg shalgarsan arga J:Mongolchuud halh dorvod buriyad barga tsahar geed taltsaad negddegui gm iiml uchraas tuuhiichen bichij ogdog yum uund shashinch orno

    0 0 Хариу бичих
  10. Давхар иргэншилтэй бандийг сонгосон гээд байна. Монгол ба АНУ. Монгол улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Тиймээс Америкийн иргэн X Богдоор тодорсон болоод байх шиг. Харин Цэнддоо өөрөө юуч ойлгоогүй бололтой. Шар хүн гэхээр Хар хүн гээд байх.

    1 1 Хариу бичих
    • Америк иргэн боловч монгол хүн шүүдээ. Зөв хүн болгон төлөвшүүлээсэй дээ

      0 0
  11. Төвд Богд 2 монголд хэрэггүй ээ хөгжил дэвшил хэрэгтэй тэгж л их мөргөх гээд байгаам бол аав ээждээ мөргө

    2 0 Хариу бичих
  12. Цэнддоо нийтлэлч хүний хувьд бичих л ёстой зүйлээ бичжээ. Санал нэг байна. Өнөөдөр дэлхий дээр ямарч шашин шүтлэггүй улс байхгүй! Хойд Солонгост ч Чучхэйн сургаальтай нь зэрэгцээд буддийн шашин нь өргөн дэлгэр биш ч оршиж л байна лээ. Өв соёл, уламжлалаа дагаад л Монгол улс хөгжинө. Шүтэх нэг нь шүтээд л явна. Дургүй бол албадахгүй! Тэртээ тэргүй хүн амын олонх нь шүтээд явна. Ийм л учир жанцантай бөлгөө.

    4 0 Хариу бичих
  13. Баян айл худалдаад авчихлаа гэдэг хардлага байна. Далай лам энэ олон хувилгаадыг хэдэн зуун саяар өргөл авч бж тодруулдаг гэдгийг баттай мэдэхийн хувьд үнэний ортой ч байж магадгүй гэж хүмүүс бодож байгаа. Нэгэнт тодорсон юм чинь ядаж Монголдоо сургаарай даа. Төвдүүдтэй хамт өсвөл монгол хүн биш болно. Ирээд шашнаа хагалаад гай тарих вий дээ.

    0 0 Хариу бичих
  14. Цэнддоо зөв санаа хэллээ монгол хүн юм бол монгол ухаанаар нэгийг тунгаана бизээ

    4 0 Хариу бичих
  15. Бас далай ламын сонирхол

    1 0 Хариу бичих
  16. Бид мөргөж сүсэглэх богдтой болох нь тийм хэрэгтэй гэж үү! Бид шашингүй аж төрж болохгүй гэж үү! Өнөөдөр хэддүгээр зуун билээ! Бас Далай ламын оронд Х богдоо шүтнэ гэв үү? Үгүй дээ. Шүтлэгтэй хэсэг нь наад хүүхдийн чинь хажуугаар нь л "бурхан бумбын" Орон гээд л явна. Цөөхөн Монголчууд бид сүсэг бишрэлд хэрээс хэтэртлээ автаж бүр яадгаа алдаж байхад бүр нэрмээс болгон Х богд гэж нэг нялх хүүхдийг гаргаж ирж байгаа юм биз дээ Ер нь энэ асуудалд яагаад олон талаас нь дүргүйцэх маягтай шуугиад эхлэвээ гэж үү! Нарийн яривал маш эмзэг сэдэв!!! Яривал их юм байна. Монголчууд бидний үр хүүхэд,хайртай бүхэн маань нь өөрсдийн хувь заяагаа 8 настай бяцхан хүүхдэд даатгаад өмнө нь өвдөг сөгдөн чичирч суугаагаар төсөөлөхөд аймшигтай байгаа ш дээ! Бидэнд сургаал захиасыг нь дээдлэн эрхэмлэх бурхад болох аав ээж минь байгаа юмсан!

    3 2 Хариу бичих
  17. Богдтой Монгол биш Боловсролтой Монгол хэрэгтэй байна.9тодроод юугаар гийгүүлэв хаана байна тэр хөгжил дэвшил.14тодроод лав улс үгүй сүйрдэг гэдгийг Түвдээс харлаа.Энэ бол түүхийн үнэн .

    7 1 Хариу бичих
  18. Нэг л хачин монгол болчжээ. Богдоо тодруулахад ч гсн хятад улсын тухай эмээсэн өнгө аясаар яриад л . Манай,улсын хэрэгт хятадыг хөндлөнгөөс оролцуулаад бхыг гайхаад бнаа

    3 0 Хариу бичих
  19. Хэн байх хамаагүй. Нийгэм ухрахуу, урагшлах уу ч хамаагүй. Том гүрнүүдийн вабанк шатрын тоглоомоор улс төрийн тусгаар тогтнолоо алдах уу гэдэгт асуудлын мөн чанар. Ихэс дээдэс маань богино ухаантай курд, хазарын ихэс дээдэс шиг ард түмнээ гал усны гашуун зовлонд бүү унагаасай билээ.

    3 0 Хариу бичих
  20. Богдын боов, хэдэн бодлуудын үедмонгол орчлонгийн гутамшиг ,боол болж дуусч бсан н үнэн. Богдыг халж Ардын Засгийн үед сэргэж боссон нь ч үнэн

    3 0 Хариу бичих
    • Богдтой богдгүй монгол. балараад дууслаа авилгалчидын буянд

      1 0
    • ИДИ НА ХУЙ МОНГОЛЬСКИЙ ДУРАК БАРАН

      2 0