Н.Наранбаатар: УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх санал нь ямар ч үндэслэлгүй
АТГ-аас өчигдөр мэдэлэл хийж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын ерөнхий прокуорот хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын тайлбарыг сонслоо.
Тэрээр "Мэдээлэл муутай байна. Ямар шалтгаанаар АТГ-аас прокурорт санал оруулж байгааг сайн мэдэхгүй байна. АТГ-аас нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь нэг удаа очиж зарим материалуудыг хүлээлгэж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гээд надаар гарын үсэг зуруулсан. Тэгэхээр би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм билээ. Бусдад нөлөөлсөн гэсэн үндэслэл надад танилцуулсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж бодож байгаа. Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон асуудал байхгүй" гэлээ.
Д 14 өдрийн өмнө
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02CWAv3PXFTiVeCy2MvzDKaCpA93kUMSHo1LLjRjygfeS7ucB4i21ciNciwfqSSEbjl&id=100069258826812&mibextid=Nif5oz
0 0 Хариу бичих