Консерваторийн элсэлт энэ сарын 20-нд эхэлнэ
Монгол Улсын Консерваторийн төрөлжсөн сургалттай ЕБС-ийн 2023-2023 оны хичээлийн жилийн элсэлт ирэх даваа гарагт /2023.03.20/ эхлэх гэж байна. Гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэл явагдах бөгөөд бүртгэлийн линкийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд нээх аж.
Шалгалт гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд болно.
Нэгдүгээр ангийн элсэлт
Сонгодог хөгжим
-Төгөлдөр хуур
-Хийл
-Морин хийл
2017 онд төрсөн хүүхдийг сонгон шалгаруулж авна.
Ур чадварын шалгалт
-Хөгжмийн сонсгол
-Ритм хэмнэл
-Хөгжмийн тогтооц
-Бие эрхтний тохиромж
Зургаадугаар ангийн элсэлт
Үлээвэр цохивор хөгжим
-Флейта
-Гобой
-Кларнет
-Фагот
-Саксофон
-Труба
-Валторна
-Тромбон
-Туба
-Цохивор
-Контрбасс
Үндэсний хөгжим
-Лимбэ
-Баялаг бишгүүр
-Ардын бишгүүр
-Эвэр бүрээ
-Ёочин
-Шударга
-Ятга
-Морин хуур
-Хуучир
-Их хуур
Тавдугаар ангид суралцаж буй сурагчдаас сонгон шалгаруулж авна.
Ур чадварын шалгалт
-Хөгжмийн сонсгол
-Ритм хэмнэл
-Хөгжмийн тогтооц
-Бие эрхтний тохиромж
Наймдугаар ангийн элсэлт
Ардын бүжиг, циркийн ангид элсэлт авна.
Долоодугаар ангид суралцаж буй сурагчдаас сонгон шалгаруулж авна.
Ур чадварын шалгалт
-Бие эрхтний тохиромж
-Хөдөлгөөний эвсэл
-Хөгжмийн сонсгол
-Ритм хэмнэл
Холбогдох утас: 70110529, 99286814