БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна. 

Тэрээр Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ны хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД-аар томилогдож байсан юм. Үүнээс өмнө буюу 2020-2022 онд УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)