Ногоон цай тогтмол хэрэглэх нь илүүдэл жингээ хаяхад тусална
Ногоон цайны соёл, хэрэглээ анхлан Азид дэлгэрсэн түүхтэй. Түүнчлэн 4000 мянган жилийн тэртээгээс Дорно дахинд энэхүү цайг эмчилгээний журмаар хэрэглэдэг байв. Ногоон цай нь олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулж, хүний бие организмд онцгой нөлөө үзүүлдэг. Тухайлбал эмийн олон чанар үзүүлж, хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс эхлээд цусны даралтыг хүртэл бууруулах үйлчилгээтэй.
Ногоон цайг хэрэглэснээр таны бие организмд ямар нөлөө үзүүлэх талаар
- Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг бөгөөд цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгож, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг. Тийм ч учраас танд жингээ барих, илүүдэл жингээ хаяхад тусална.
- Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын өсөлтийг удаашруулж, глюкозын хэмжээг зохицуулна. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ. Товчхондоо чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ.
- Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрлөөс сэргийлж, харвалт, зүрхний шигдээсээс хамгаална.
- Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг.
- Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүдийг сэргээдэг аж.
- Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактериудыг устгадаг нь тогтоогджээ.
- Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг тэмцэлд хамгийн шалгарсан арга болдог. Зөгийн бал, далайн давстай хослуулаж хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
- Түүнчлэн бэлгийн дур хүслийг сайжруулж, бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд нэмэр болно.
- Ногоон цайг харшил болон найтаах, өнгөцхөн ханиад туссан үед уухад нэн тохиромжтой.
Зохист хэрэглээ
Хүн өдөрт дунджаар 5 аяга ногоон цай ууж болно. Учир нь ногоон цай нь шингэн гадагшлуулдаг учраас шингэнээ их алдсанаас болоод толгой эргэж магадгүй. Хэрэв та каффейнд мэдрэмтгий бол, өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Ногоон цайнд агуулагдах таннин нь фолийн хүчил болон төмрийн нийлэгжилтийг бууруулдаг учир жирэмсэн бүсгүйчүүд ихээр хэрэглэх хэрэггүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.
Зочин 20 өдрийн өмнө
16 цагаас хойш уувал шөнө унтахгүй сэрвэлзэнэ
1 0 Хариу бичихЗочин 20 өдрийн өмнө
өвчний учир таргалсан бол жин хаяхгүй.
1 0 Хариу бичих