ДЭМБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Чих сонсголын тусламжийг хүн бүрд хүргэе. Бодитоор хэрэгжүүлцгээе” гэсэн уриаг дэвшүүлжээ.
Уг өдрийг тохиолдуулан манай улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд мэргэжлийн эмч 09:00-13:00 цагийн хооронд хүүхдийн чих хамар хоолойн үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болсон байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдээ үзүүлэн зөвлөгөө авахыг урьжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо гарчээ. Харин манай улсын хувьд 2021 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8430 хүн байдгаас 3876 нь эмэгтэй, 4554 нь эрэгтэй байна. Сонсгол бууралт нь төрөлхийн болон олдмол гэсэн хоёр шалтгаантай. Төрөлхийн сонсгол бууралтын шалтгаан нь хүүхэд жин багатай төрөх, төрсний дараа шарлалт удаан явагдах удамшлын шалтгаантай. Харин олдмол шалтгаан нь дунд чихний үрэвсэл гэмтэл, шуугианы гаралтай үүсдэг аж. Сүүлийн үед гэнэтийн сонсголын бууралт ихэссэн. Энэ нь чих шуугих, дүлий оргих, зэрэг зовуур өгч үүсдэг. Үүнийг иргэд хайхрамжгүй хандсанаар сонсгол буурах эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн Сонсгол сэргээх төвийн эмч Б.Өлзий ярьж байсан билээ.
Сонсгол бууралт дүлийрлээс урьдчилан сэргийлэхийн тулд:
Сонсгол алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?