Сүүлийн үед оффшор дансны тухай асуудал томоохон дуулиан тариад байгаа билээ. Ялангуяа оффшор данс эзэмшдэг гэх нэр бүхий хүмүүсийн дотроос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шүүмжлэлд нэлээн өртөж буй.

Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэсэн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн ээлжит дугаар болох “Оффшор эзэмшигчдийн мөрөөр” нэвтрүүлэг дөгнөж сая С1 телевизээр гарах үед УИХ-ын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдэл сенсаци тарилаа.

Тэрээр “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэлээ.