Туркийн өмнөд хэсэг, Сири улстай залгаа бүс нутагт өчигдөр хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас 3500 гаруй хүн амь үрэгдээд байна. Газар хөдлөлтийг Ливан, Иордан, Израилийн оршин суугчид ч мэдэрчээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн, аврах ажиллагаа ид явагдаж буй хотуудын нүд халтирам дүр төрхийг олон улсын мэдээллийн агентлагууд дамжууллаа.