ФОТО: Их жанжин Д.Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь
Өнөөдөр Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Ардын цэрэг, Ардын намыг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг, жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэний 130 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Монголын Үндэсний музей жил бүр гаргадаг Их жанжин Д.Сүхбаатарын үзмэр, эд өлгөөр баримтжуулан тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа. Энэ жилийн хувьд Д.Сүхбаатар жанжны дүр төрх, үйл хэрэг дүрслэх урлагийн бүтээлд хэрхэн мөнхөрснийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүдийн дотор урьд өмнө нь олны хүртээл болоогүй сонирхолтой ховор бүтээл байгааг судлаачид дурьдав.
Монголын орчин цагийн дүрслэх урлагт биеэ даасан сэдэв, түүхэн дүр, баатар болсон Д.Сүхбаатар жанжин хэрхэн бүтээлд мөнхөрсөн байгааг хамт сонирхъё.
Фото сурвалжилга
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.