Хот байгуулах сургаар газаргүй болсон нь
Төрийн дээд түвшинд олон жил яригдаж, биелүүлж чадаагүй байсан эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах санаачилга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийг баталснаар ажил хэрэг болох шатандаа орлоо. Одоо Засгийн газрын зүгээс шинэ хотын бүтээн байгуулалтын санхүүжилтийг тасалдуулахгүй, УИХ-аас төслийн төсвийг гацаахгүй ажиллаж чадвал 2043 он гэхэд Орхоны хөндийд шинэ Хархорум хот сүндэрлэх аж. 2043 он гэж тодотгосны учир нь олон улсын жишигт шинэ хот байгуулж дуусах хугацаа нь хамгийн багадаа 15 жил, хамгийн ихдээ 20 гаруй жил шаарддагтай холбоотой юм.
Өнөөдрийн байдлаар Хархорум хотыг сэргээн байгуулах ажил судалгааны шатандаа яваа. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр дээр шинэ хотыг байгуулах газрын судалгааны ажлыг Барилга, хот байгуулалтын яам гүйцэтгэж байгаа юм. Тус яамнаас сумдын нутаг дэвсгэрийг хамруулан шинэ хот байрлах газар нутгийн байршлыг нарийвчлан тогтоох бөгөөд энэ оны I улиралд багтаан дуусгах ажээ.
Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат
Байршил тогтоох нарийвчилсан судалгааны ажил хийж байна. Ингэхийн тулд том хүрээнээс багасгаж газраа тогтоож байгаа юм. Газраа тогтоохдоо хоёр, гурван хувилбар дээр судалгаа хийж байна. Ер нь байршил тогтоох судалгаа 2023 оны I улиралдаа багтаад дуусчих байх. Байршлаа тогтоочхоод судалгааны ажил дээрээ үндэслэн ТЭЗҮ, хот байгуулах ерөнхий төлөвлөгөө хийнэ.
Хархорум хотыг сэргээн байгуулах газрын нарийвчилсан судалгааны ажлыг хийж байгааг албаныхан мэдээлж байна. Тэгэхээр мэдээж судалгааны ажил дууссаны дараа хот барих газрыг төрийн мэдэлд авна. Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамны шинэ хот байгуулахаар судалж байгаа дөрвөн суманд хувь хүний эзэмшилд ороогүй газар үлдсэн үү? Хот сүндэрлэх сургаар тухайн бүс нутагт газар авахаар зэхэж буй иргэдэд боломж бий юу?
Дөрвөн сумын хоёр нь өмчлөлийн газар олгохгүй
Сүүлийн жилүүдэд шинэ хот барихаар зэхэж буй Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд газар өмчлөх иргэдийн тоо нэмэгджээ. Үүний улмаас энэ жилээс Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур суманд иргэдэд өмчлүүлэх газар үлдээгүй учир өмчлөлийн газар олгохгүй байгаа аж.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн онд нийт 158 иргэн гэр бүлийн хэрэгцээнд газар авчээ. Хамгийн сонирхолтой нь нийт газар авсан иргэдийн 50 гаруй хувь нь харьяаллын бус иргэн байгаа бөгөөд олонх нь авсан газартаа хашаа хатгадаггүй, байрлан суурьшдаггүй. Энэ талаар тус сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн хэлсэн юм. Тэрээр “Сүүлийн жилүүдэд сумын төвийн ойролцоо, хамгийн хол нь 2 километрийн радиус дотор газар олголт хийсэн. Иргэд газар авах хүсэлт их илгээдэг бөгөөд бид төлөвлөлтийн дагуу хуулийн хүрээнд газар олгодог. Энэ жилийн тухайд манай суманд дуудлага худалдаагаар худалдаалах газар л байгаа. Иргэдэд өмчлөлийн газар олгохгүй байгаа. Дуудлагаар худалдаалж буй газрын тухайд хэмжээ, газрын байршил, зориулалтаас нь хамаараад өөр үнэ тарифтай байдаг. Нэгдүгээр бүсэд байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 метр квадратын эхлэх үнэ 5 сая 600 мянга байгаа бол тавдугаар бүсэд байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 метр квадрат нь 4 сая төгрөгөөс эхэлдэг” гэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур суманд энэ жил өмчлөлийн газар олгохгүй байгаа бол Архангай аймгийн Батцэнгэл суманд газар олголт хэвийн үргэлжилж байна. Энэ жилийн хувьд нийт 24 иргэнд өмчлөлийн газар өгөх аж. Гэхдээ дэд бүтцийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан өмчлөх зориулалтын газар хомс байгаа гэнэ. Гэсэн ч иргэдийн хүсэлтээр наадмын талбайнхаа ард газар олгохоор төлөвлөсөн юм байна.
Үлдсэн нэг сум болох Архангай аймгийн Хашаат сумын хувьд өмчлөлийн хэлбэрээр олгох нэг л газар үлдсэн гэнэ. Учир нь дэд бүтэц очоогүй нутаг дэвсгэр дээр шинээр газар олгохгүй гэсэн шийдвэрийг сумын удирдлагууд нь гаргажээ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцэд хамрагдсан өмчлөх зориулалттай газар нь дууссан байна.
Архангай аймаг Хашаат сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхдэлгэр
Энэ жил өмчлөлийн газрын зориулалтаар нэг, үйлчилгээ орон сууцны зориулалтаар ес, төсөвт байгууллагын хэрэгцээний зориулалтаар дөрвөн газар олгоно. Сумын дэд бүтэц байхгүй газар өмчлөлийн газар олгохгүй. Үүнийг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байгаа. Ер нь сумын төв дээрх газар олголт өмнөх жилүүдтэй харьцуулбал буурч байна. Харин сумын төвөөс зайдуу Тарнын гол орчимд газар авах тохиолдол нэмэгдсэн. Тарнын гол нь Өвөрхангай аймаг, Архангай аймгийн зааг дээр оршдог.
Өмчлөлийн хэлбэрийн газар дуусаж зарим сум хоорондын хил орчмын бүс нутагт газар авах тохиолдол нэмэгдсэн гэлээ. Энэ бол шинэ хот сүндэрлэх сургаар иргэд тухайн бүс нутагт эзэмшлийн газартай болохоор зэхэж буйтай холбоотой гэдгийг батлах аргагүй ч үгүйсгэх боломжгүй зүйл юм. Хэрэв шинэ хот байрлах сургаар газар авч, азаар тэр газар нь нарийвчилсан газрын судалгаанд багтвал иргэн тухайн газраа төрд зарах боломжтой. Тэгвэл хэрхэн тооцож, иргэний газрыг төр өөрийн эзэмшилд авдаг талаар Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбатаас тодруулахад “Байршил тогтоох нарийвчилсан судалгаа дууссаны дараагаас хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авна гэж Газрын тухай хуульд заасан байдаг. Тусгай хэрэгцээнд авахдаа зайлшгүй үнэлгээтэй газарт үнэлгээ хийж нөхөн олговр олгодог. Мөн шилжүүлэх боломжтой газруудыг шилжүүлж өгдөг. Иргэний газрыг аваад өөр газар олгодог гэсэн үг” гэлээ.
Хархорум хотыг сэргээн байгуулах тухайн бүс нутагт хоёр сум нь өмчлөлийн газар олгохгүй байгаа юм. Үлдсэн нэг сум нь хязгаартай тоогоор өмчлөлийн газар олгож байгаа бол нэг сум нь нэг л өмчлөлийн газрыг энэ жилд олгохоор төлөвлөжээ. Магад уншигч та тухайн бүс нутагт газар авахаар зэхэж байсан бол одоо зөвхөн дуудлага худалдаагаар л авах боломжтой юм.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 2023/04/03
Улс бүх газраа төлөвлөчихөөд олгох газраа төлөвлөмөөр юмаа. Тгд улсын зориулалттай газрыг мэдсээр авч үнэд хүргэх гэх онцгүй хандлага тасрахгүй бна. Шударга улс байхыг шаардаж бна!!!
0 0 Хариу бичихЗочин 2023/02/05
Улсын хэрэгцээнд шууд хураах нь зөв
0 0 Хариу бичихЗочин 2023/02/04
хотод газрын наймаачдыг үр удмаар нь хорих, казиночдыг.
0 0 Хариу бичихzagd 2023/02/04
odoo yahav daraagiin tur zasagt buur tom luivarchid garaad irhiin dohio bolj bndaa
0 0 Хариу бичихЗочин 2023/02/04
Ямар МАНДАРГА аль газрыг нь авч тухлах вэ гэсэн судалгаа л байхдаа.
0 0 Хариу бичихЗочин 2023/02/04
Сайд солигдохоор л шал өөр юм яриад явчих юм. Хөшгийн хөндийд шинэ дагуул хот барина гээд байсан, яасан бэ? Энэ төрийн бодлогод залгамж чанар байна уу?
0 0 Хариу бичихЗочин 2023/02/03
Улсын дотор улс болчих гээд.байгаа бүлэглэл шуналт бузаруудыг л гарыг нь хуга цохих хэрэгтэй. Шуналтай. Мөнгөтэй мөнгөнөөс өөрийг боддогүй новшууд ер ажил хийлгэхгүй юм юмн урдуур орж тх саад.болж байх юм.
0 0 Хариу бичихГан 2023/02/03
Хот барихдаа 2020 оноос хойш олгосон бүх газрыг үл маргах журмаар албадан хураана гэж зарлах хэрэгтэй. Тэгвэл хээл хахуулиар газар авсан луйварчид хэрэггүй юм бна, мөнгөний гарз болох юм бна гэж ойлгоно, авилгачин газрын албаныхан ч дэмий гэдгийг жоохон ухаарч идэж уух гэж улайрахаа болих биз.
1 0 Хариу бичихБаасансүрэн 2023/02/03
Хулгай луйвар хээл хахуул газар авч шудрага бус үйлдэл хавтгайрч улс орны эдийн засаг хүндэрсэн үед шинэ хот байгуулах нь буруу. Хотын дэд бүтцийг орчин үеийн хувилбараар барих шаардлагатай түүнээс биш бас нэг УБ босгоод яах юм бэ.
0 0 Хариу бичихХотын иргэн 2023/02/02
Тэр үлгэр яахав, өнөөдөр МЕТРО хэрэгтэй байна, авилгачин засаг аа.
2 1 Хариу бичихЗочин 2023/02/02
Улсын хэрэгцээнд шууд хурааж авах хэрэгтэй!
2 0 Хариу бичихЗочин 2023/02/02
МАНыхан та нарт хот байгуулах чадвар байхгүй Одоо зүгээр бсан сумын төвийг зарж идэх нь Хот байгуулах бсан ч одоо л биш шүү
3 1 Хариу бичихЗочин 2023/02/02
Иргэдийн эзэмшилд байгаа газрыг Улсын онц чухал хэрэгцээнд шуудалбадан авдаг байх хэрэгтэй!! Эс тэгвээс Хархоринд УБ-т амьдардаг баячууд сумын засаг даргыг нь зад хахуульдаад бүх газрыг нв аваад дуусна шүү!! Шууд хурааж авна гэдгээ эртхэн зарлах хэрэгтэй! Тэгвэл цаадуул чинь тэр газраасаа зайлна!
7 1 Хариу бичих