Д.Амарбаясгалан: Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй

Шинэ Үндсэн хууль батлахаар төлөвлөж буй гэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар мэдээлэл хийлээ. Тэрээр “Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Өчигдрөөс эхлэн Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар нэлээд түгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл, өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг хөнддөг. 

 Засгийн газар, эрх баригчдаас шинээр Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй. Харин Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, судалгаагаа танилцуулахыг хүссэн. Бид өөрсдийн бодлого, хүслийн үүднээс аливаа асуудалд хандахгүй. Олон нийтийн санаа бодол ямар түвшинд байгааг харгалзан үзнэ. Бусад улстөрийн намууд ч Үндсэн хуулийн нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ бүх санал, санаачилгыг тусгаад, шийдвэрлээд явах үүрэг эрх баригчдад бий.

Шинэ Үндсэн хууль батлахаар болбол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь бий. Магадгүй шинээр бичих шаардлагатай гэж ард түмэн үзвэл шинээр хууль бичиж, батлагдтал 2-3 жил орно. Тиймээс Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийх нь зүйтэй гэж МАН үзэж байгаа" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аливаа хурц асуудлыг "ард түмнээс асууна" гэж хариуцлагаас бултдаг ов мэхээ та нар боль!! Төр засаг мэдэх ёстой бөгөөд мэдэх үүрэгтэй ажлаа өөрөө л мэдэж хийх хэрэгтэй!!! Хууль гэдэг бол нарийн мэргэжлийн ажил, хуулийн онол бол хэн болгоны мэддэг зүйл ч биш!! Үндсэн хуулийг цоо шинээр хийх үү, үгүй юу гэдэг бол ард түмнээс асуугаад мэдчихдэг ч юм биш!! Түүнийг ард түмэн байтугай мэргэжлийн хуульчид ч тэр мэдэхгүй шүү!! Харин Монгол Улс өрх тусгаар улс байх уу? Газар нутгаасаа хөрш улсад өгөх үү? Гадаадын иргэд (буриад, халимаг, өвөрмонгол г.м.) бөөнөөр Монголын иргэн болох хүсэлтийг хүлээн авах уу үгүй юу гэх мэт нийтлэг бөгөөд нийтэд ойлгомжтой асуудлаар санал асууж болдог!!

    1 0 Хариу бичих