Монгол Улс АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.

Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, “МИАТ” ТӨХК””-ийн төлөөлөгчид 2023 оны 1 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах асуудлаар АНУ-ын Төрийн Департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)