Номхон далайн Науру арлын хүн амын 88 хувь нь илүүдэл жинтэй

NCD Risk Factor Collaboration байгууллагын судалгааны дүнгээр хүн амынх нь дунд өөхлөлтийн түвшин өндөр орнуудыг танилцууллаа. Жагсаалтыг Номхон далайн Науру арал тэргүүлжээ. 

Арлын хүн амын 88,5 хувь нь илүүдэл жинтэй бол бас нэг арал улс болох Палаугийн хүн ам 85,1 хувь нь өөхлөлттэй гэнэ. Сонирхолтой нь тэдний дараа Кукын, Маршаллын, Тувалу арлынхан 81-84 хувь нь илүүдэл жинтэйгээр бичигджээ.   

Үүний эсрэг хамгийн “туранхай” орон нь Вьетнам болсон бөгөөд тэнд хүн амынх 18,3 хувь илүүдэл жинтэй аж. Энэтхэг, Бангладеш, Этиоп, Балба улсуудын хүн амын өөхлөлт дөнгөж 20 хувьтай.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)