Өөрийгөө "Сайдын хүүхэд" хэмээн танхайрсан залууг 30 хоног баривчилна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхонд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч өөрийгөө "Сайдын хүүхэд" хэмээн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бичлэг цахим орчинд цацагдсан. Тус асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад уг этгээд нь 2022 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Түүнчлэн тухайн иргэний жолоодох эрхийн хугацаа нь дууссан байсан бөгөөд өөрийгөө сайдын хүүхэд хэмээн худлаа мэдээлсэн байна.  Ийнхүү уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс түүнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.  

Эх сурвалж: ЦЕГ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Сайдын хүүхэд байхаар яадаг юум бол.

    0 0 Хариу бичих
  2. Yag saidiin xvvxed bsn bol nam darna biz muu xyvalznyyd

    0 0 Хариу бичих
  3. Сайдын хүүхэд биш болоод л 30 хоног сууж дээ

    0 0 Хариу бичих
  4. Сайдын хүүхэд мөн бишийн яаж мэдэх үү . Мөн байгаад цагдаа нь хайцалсан.....

    0 0 Хариу бичих