СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд чарганаас унаж нас баржээ

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр /2023.01.24/ есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ. Бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, агаар салхинд гарч чаргаар гулгаж тоглоход нь аюулгүй байдлыг нь хангаж анхааралдаа авна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. helmet ???

    0 0 Хариу бичих
  2. Аав, ээжид хариуцлага тооц

    1 0 Хариу бичих
  3. Чарга аюултай шдээ. Хөөрхий хүү юугаа мэдэхэв дээ. Аюул ослын талаар хүүхдүүдэдээ байнга л хэлж ярьж байх хэрэгтэй дээ.

    3 0 Хариу бичих
  4. Энэ чарга Монголд таарахгүй ээк

    2 0 Хариу бичих