Замын-Үүд-Эрээн чиглэлд 10 минут тутамд автобус явж эхэллээ

Замын-Үүд - Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагт Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөх аж. Автобусны тасалбарыг захиалахад сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэнэ. Шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцна. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө хариуцах журамтай байна. Замын-Үүдээс Эрээн хот руу явах автобус том хүн 25.000, хүүхэд 12.500 төгрөгөөр үйлчилж байгаа талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)