Украины Ерөнхийлөгч томоохон албан тушаалтнуудыг огцрууллаа

Мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский засгийн газрынхаа хэд хэдэн томоохон албан тушаалтнуудыг огцрууллаа.

Хамгийн эхэнд Ерөнхийлөгчийн тамгын газрын Дэд дарга Кирилл Тимошенког огцруулсан байна. Араас нь Батлан хамгаалахын Дэд сайд Вячеслав Шаповалов, Ерөнхий прокурорын орлогч Алексей Симоненко, Нөхөрлөл нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд сайд Иван Лукеря, Вячеслав Негода нарыг болон Нийгмийн бодлого хариуцсан Дэд сайд Виталий Музыченко нарыг огцруулсан байна.

Түүнчлэн Днипропетровск, Запорожье, Киев, Сумск, Херсон гэсэн таван мужийн захирагчийг огцруулжээ.

Украин улс төрийн албан дахь авлигатай тэмцэх ажлын хүрээнд томоохон халаа сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.

2019 оны 5-р сарын 21-нээс Ерөнхийлөгчийн тамгын газрын Дэд даргын албыг хашсан Кирилл Тимошенко сонгуулийн өмнөх кампанит ажлаас нь эхлэн Зеленскийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.

Тимошенко сүүлийн үед авлигын хэд хэдэн хэрэгт нэр холбогдох болсон. Түүний тансаг үл хөдлөх хөрөнгө, үнэтэй автомашин нь иргэдийн шүүмжлэлд өртөж байсан.

Батлан хамгаалахын Дэд сайд Вячеслав Шаповаловийн хувьд цэргийн хэрэгцээнд ашиглах хүнсийг  маш өндөр үнээр худалдан авсан хэрэгт холбогдсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ОРОСЫН ТРОЛЛ ХАА САЙГҮЙ АЙН БЛЯДЬ

    1 0 Хариу бичих
  2. Энэ хошин шогийн жүжигчин юу хийнэ үү бидэнд хамаагүй.

    1 1 Хариу бичих
  3. Одоо удахгүй Америк ах нь Зеленскийг муу ажиллаж бна гээд огцруулнаа яанаа. Яг үнэндээ Ногооноо Америкийн гатнуул боол нь шүү дээ .

    3 2 Хариу бичих
  4. дайны хажуураар дажин хаа газрын хулгайч нар .манай хэдээс дутахгүй шүү

    1 0 Хариу бичих
    • Америк зааврын дагуу л Зелёный хөдөлдөг шүү дээ. Тэр бол утсан хүүхэлдэй. Дайн дэгдээгч АНУ террор улс .

      1 1