Грэммигийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслол болон 95 дахь удаагийн Оскарын наадмыг Боловсрол телевиз, Хөгжим, Moviebox суваг шууд дамжуулан толилуулах гэж байна. Кино урлаг, хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмуудыг Paramount Pictures, Walt Disney компанийн албан ёсны эрхтэй үзэгчдэд хүргэх юм.
Грэммигийн ёслолыг 2023 оны 2-р сарын 6-ны өглөө 07:30 цагаас, Оскарын наадмыг 2023 оны 3-р сарын 13-ны өглөө 07:30 цагаас шууд дамжуулах болно. Шагнал гардуулах ёслолыг Боловсрол телевизээр монгол орчуулгатай хүргэнэ. Харин Хөгжим болон Moviebox сувгаар англи хэлээр хүлээн авах боломжтой юм.
Энэ жилийн Грэммигийн наадамд 91 номинацын эзнийг тодруулах бол Оскарын наадмын нэр дэвшигчид өнөө орой тодрох нь ээ. Грэммигийн наадмыг Тревор Ноа, Оскарын наадмыг Жимми Киммел хөтлөхөөр болсон байна.
Кино урлаг болон хөгжмийн ертөнцийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг эдгээр ёслолын ажиллагааг Боловсрол телевиз, Хөгжим, Moviebox сувгаар тун удахгүй хүлээн авч үзээрэй.