АНУ-ын Калифорни мужид сүүлийн хоёр хоногийн хугацаанд Хятад гаралтай иргэн зэвсэгт халдлага үйлдсэн хоёр дахь тохиолдол гарлаа. Даваа гарагт Сан-Францискогоос 50 км-ийн зайд орших эргийн Хаф Мүүн Бэй хотод xятад гаралтай эрэгтэй хамт ажилладаг хүмүүс рүүгээ гал нээж долоон хүний аминд хүрчээ.

67 настай Жао Чунли гэгч нь халдлага гарснаас хоёр цагийн дараа өөрөө цагдаагийн газарт очиж хэргээ хүлээжээ. Тэрээр эхлээд мөөгний фермд дөрвөн хүнийг буудаж хөнөөснийхөө дараа ойролцоох тээврийн компанид очиж гурван хүний аминд хүрчээ. Хохриогчид бүгд Хятад гаралтай иргэд юм байна.

Өнгөрсөн бямба гарагт мөн Калифорни мужийн Монтерей Парк хотод цагаан сарын баярын үеэр Ху Цан Тран гэгч 72 настай эрэгтэй зэвсэгт халдлага үйлдсэний улмаас 11 амиа алдсан. Хятад гаралтай иргэд нутаг нэгтнүүдийнхээ эсрэг зэвсэгт халдлага үйлдсэн хоёр хэрэг  Америк дахь Хятадуудыг цочиролд оруулаад байна.