Дэлхийн аялал, жуучлалын зөвлөлийн (WTTC) гаргасан аялал жуулчлалын орлогын чансааны нэгд Парис хот бичигджээ.

Францын нийслэл өнгөрсөн онд аялал жуучлалаар ойролцоогоор $36 тэрбум долларын орлогыг улсынхаа эдийн засагт оруулсан байна. Удаад нь Бээжин ($33 тэрбум), гуравт нь Америкийн Орландо ($31 тэрбум) тус тус нэрлэгдлээ.

Эхний аравт Шанхай, Гуанжоу, Лас Вегас, Нью-Йорк, Токио, Мехико, Лондон багтжээ.

Улсынхаа ДНБ-ний үйлдвэрлэлд аялал, жуулчлалаар оруулсан орлогоор хотуудыг үнэлсэн хэмээн WTTC мэдэгджээ.