Чех улсад суралцах богино хугацааны тэтгэлэг зарлагдлаа

Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 1-2 улирал буюу богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагджээ.Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалуудыг 2023 оны хоёрдугаар сарын 24-ний дотор Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан хүргүүлэх аж.

Тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар түвшинд 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн
  • Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны иргэн
  • Докторант: Магистр зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны иргэн
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай (Acceptance letter) бол давуу тал болно.

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал /сар бүр бакалаврын оюутан 9,000 крон(CZK), магистр, докторын оюутан 9,500 крон(CZK)/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Эх сурвалж: БШУЯ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)