Япон: Төрөлт буурсан нь нийгэмд ноцтойгоор нөлөөлөхийг анхаарууллаа

Төрөлт буурснаас болж Япон улс цаашид нийгмийн хэвийн үйл явцтай байж чадах эсэх сорилттой нүүр тулгараад байгааг Японы Ерөнхий сайд Фумио Кишида анхаарууллаа. Тэрээр хүүхэдтэй холбоотой хөтөлбөрүүдэд зарцуулах төсвийн зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж энэ асуудлыг хариуцах төрийн шинэ агентлагийг дөрөвдүгээр сард байгуулна гэжээ.

1970-аад онд жилд ойролцоогоор хоёр сая гаруй хүүхэд шинээр мэндэлдэг байсан Япон улсад өнгөрсөн онд 800 мянга хүрэхгүй хүүхэд мэндэлжээ.

125 сая хүн амтай тус улсад дундаж наслалт нэмэгдэж ахмад настнуудын тоо өссөн ч тэднийг дэмжих ажиллах хүчний ноцтой хомсдол үүсжээ. Японы хүн амын 28 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа аж. Япон улс сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтөө дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. 2017 онд 128 саятай байсан Японы хүн ам энэ зууны эцсээр 53 саяд хүрч буурна гэсэн таамгийг судлаачид 2020 онд гаргасан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)