Ч.Маралмаад холбогдох шүүх хурал хойшиллоо

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилсон талаар албаны эх сурвалж хэллээ.  Тодруулбал, Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон тул шүүх хуралдаан хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшилжээ.

Хэргийн талаар сануулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)