Б.Ган-Очир: Троллуудын хууль гэх нэрээр монголчуудын амыг хамхих гэж байна

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар Ардчилсан нам мэдээлэл хийлээ. 

АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн тал дээр ямар байр суурьтай байгаа талаар мэдээлнэ. Энэ хууль бодит байдал дээрээ олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай хууль юм. Маш товчхондоо, монголчууд амаа хамхиулах юм. Цахим хөгжлийн сайд Н.Учралын улс төрийн аав буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг гэж харж байна. Түүнчлэн салбарын сайд хүссэн үедээ салбарынхаа асуудлыг Монгол Улсын хамгийн чухал асуудал мэт ярьдаг болсон. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс хаврын жагсаалаас өмнө энэ хуулиар хүний эрхийг хаах гэж байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)