Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 8 нас хүрлээ. Х.Монголжин охин 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт мэндэлснээр Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Х.Монголжин охин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарласан билээ.