Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр аваад дуусах юм байна.

Тодруулбал, EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө. Татвар төлсөн тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас тодотгов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нээх их мөнгө авах гэж байгаа юм шиг

    0 0 Хариу бичих