Чанартай нойр гэж юу вэ

Хүний бие махбодод хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь төрөлх зүйл, болзолгүй рефлекс юм. Хүнийг унтаж байхад уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энерги хуримтлуулан бэлтгэж байдаг. 

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ

  • Сая төрсөн нярай- 22-23 цаг 
  • 2-4 насны хүүхэд - дунджаар 15-16 цаг 
  • 4-7 насны хүүхэд - дунджаар 11-12 цаг 
  • 8-10 насны хүүхэд - 10-11 цаг 
  • 11-12 насны хүүхэд - 10 цаг 
  • 13-14 насны хүүхэд - 9.5 цаг 
  • 15-16 насны хүүхэд - 9 цаг 
  • 17-18 насны хүүхэд - 8.5 цаг 
  • Насанд хүрсэн хүмүүс - 7-8 цаг 
  • Хөгшид - 5-7 цаг

Чанартай нойр авах

Нойр нь дархлаа, сэтгэл санааны байдал, танин мэдэхүйн чадвар, хоолны дуршил, хоол боловсруулах үйл ажиллагаа, таргалалт, инсулин, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд, зөнөгрөх өвчинд нөлөөлдөг. Иймд бид өдөр тутамдаа чанартай нойр авах нь чухал. Чанартай нойр гэдэг нь зохистой хугацаанд гүн нойрсож, биеэ амраахыг хэлдэг байна. Чанартай нойр авахын тулд дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

Дасгал хөдөлгөөн хийх

Өглөө эрт эсвэл үдээс хойш дасгал хөдөлгөөн хийх нь орондоо ороод хөрвөөхгүйгээр хурдан унтаж амрахад тустай аж. Тухайлбал кардио буюу зүрхний цохилтыг түргэсгэгч дасгал танд эрч хүчийг өгнө. Энэ төрлийн дасгалыг хийхэд биед эндорфин ба адреналин дааврууд ялгардаг байна.

Магни дутагдвал нойргүйдэх шинж тэмдэг илэрнэ

Бат бөх унтахад магни чухал үүрэгтэй. Магни нь кальци болон Д витамин, цусны сахар, гормоны балансыг зохицуулахад тусалдаг. Магни дутагдсанаар гүн ядаргаанд орох, ааш зан хувирах, нүд татах, нойргүйдэх, даралт ихсэх, шөрмөс татах шинж тэмдэг илэрнэ. Магни нь хүний биед энерги, эрч хүч өгдөг 300 гаруй төрлийн химийн элементүүдийн нийлүүлсэнтэй тэнцэхүйц нөлөөг үзүүлдэг. Эрэгтэй хүнд өдөрт дунджаар 400мг, эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай байдаг.

Тогтсон цагт унтаж хэвших 

Чанартай унтаж амрахын тулд орой сэрүүлэг тавьж дадаарай. Энэ сэрүүлгийн гол үүрэг нь тогтсон цагт унтах дадлыг бий болгох юм. Тухайлбал оройн 21:00-22:00 цагийн хооронд та унтахдаа бэлдэж, 22:00 -23:00цагийн хооронд орондоо орсон байх нь маш чухал. Учир орой 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд мелатонин хамгийн ихээр ялгарч бөх нойронд автдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)