БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн улс хоорондын зорчигчдын тээврийн үйлчилгээ маргаашнаас эхэлнэ

Ховд аймгийн Булган сум-БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэх гэж байна. Зорчигчид нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн eticket.transdep.mn сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас тасалбараа худалдан авч зорчих боломжтой.  Үйлчилгээний цагийн хуваарь даваа-баасан гарагт бөгөөд тариф том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)