Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут баг, "Мэлз хайрхан гэдэг газарт голын мөс цөмөрсний улмаас зорчиж явсан суудлын автомашин суужээ. Иймд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Тодруулбал, алба хаагчдыг очиход “Гурван хонгор” амралтын газрын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн В /69 настай эрэгтэй/-гийн “Тоёота Румён” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч суусныг татан гаргасан байна.
Энэ төрлийн осол, дуудлагын гаралт буурахгүй байгаа тул иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.