Хятадын хойд хэсэгт -53 хэм хүрч хүйтэрчээ

Оросын хилтэй ойролцоо орших Хятадын хамгийн хойд хэсгийн Мохэ хотод -53 хэм хүрч хүйтэрсэн байна. Тодруулбал Хятадын Хойд туйл гэгддэг тус хотод орон нутгийн цагаар ням гарагийн өглөөний долоон цагийн орчимд агаарын температур -53 хэмд хүрч рекорд тогтоожээ.

Тус хотын хувьд 1969 онд бүртгэгдсэн хасах 52.3 хэм нь өмнөх хамгийн хүйтэн температурт тооцогдож байжээ. Харин Хятадын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд рекорд тогтоосон хамгийн хүйтэн температур 2009 оны 12-р сард Өвөр Монголын Генхэ хотод -58 хэм хүрч бүртгэгдсэн байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж мөсөн парк болон цанын баазаараа жуулчдыг ихээр татдаг Мохэ хотод жилийн энэ үед ихэвчлэн -15 хэмтэй байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)