Делавэр муж дахь Байдены гэрээс дахин зургаан нууц бичиг баримт олдсон тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлэв. Түүний өмгөөлөгч Боб Бауэрийн хэлснээр, Байдены гэрт нэгдүгээр сарын 20-нд хийсэн нэгжлэгийн үеэр шинэ зургаан баримт олдсон нь дэд ерөнхийлөгч байсан үеийнх нь бичиг цаас аж.
Өмнө нь The Wall Street Journal хэвлэл мэдээлэхдээ, Холбооны мөрдөх товчооны ажилтнуудыг Жо Байденаас олдсон баримтуудын хэрэгт оролцуулахгүй гэж Хууль зүйн яам шийдсэн тухай өгүүлсэн. Учир нь хэргийн мөрдөн байцаалтад саад учруулна хэмээн үзэж буй.