Монголын хоккейн холбооны лигийн гуравдугаар тойргийн тоглолт нэгдүгээр сарын 17-21-ны хооронд Багануур дүүрэгт боллоо. Тэмцээнд таван баг тойргийн журмаар өрсөлдөхөд "Отгон-Од" клубийн “Бласт” баг 4 хожилтой, нэг ч хожигдолгүй 12 оноогоор гуравдугаар тойргийн аваргаар тодорсон юм. Ингээд  Шарын гол II, Багануур III, хоёрдугаар тойргийн аварга "Билэгтхүү" баг IV байрт тус тус шалгарлаа.

Тэгш тоглогчоор И.Алтангэрэл (Багануур), довтлогчоор А.Бату (Бласт), хаалгачаар Б.Мөнхболд (Бласт), хамгаалагчаар А.Богданов (Хангарьд), залуу тоглогчоор Б.Иххишиг (Шарын гол) нар тодров. Лигийн хагас шигшээ тоглолт хоёрдугаар сарын 13-19-нд “Степпе Арена”-д болох бөгөөд “Бласт” - “Билэгтхүү”-тэй, Багануур - Шарын голын багтай оноолт таарч түрүүлж хоёр хожсон баг нь финалд шалгарна.