Шинэ Зеландын Боловсрол, төрийн үйлчилгээний сайд Крис Хипкинс эрх баригч лейборист намын даргаар сонгогдлоо. Ийнхүү тэрээр Шинэ Зеландын 41 дэх Ерөнхий сайдаар ажиллах болсоныг New Zealand Herald сонинд мэдээлжээ.
Харин Нийгмийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, соёл урлаг, үндэсний өвийн сайд Кармел Сепулони түүний орлогч болох юм.
"Энэ бол асар их итгэл, хариуцлага" хэмээн Хипкинс сэтгүүлчдэд хэлжээ.
Хипкинс Лейборист намын даргаар сонгогдсон учир өнөөгийн Ерөнхий сайд Жасинда Ардерн огцрох өргөдлөө Шинэ Зеландын амбан захирагч Синди Кирод өгөх ёстой. Үүний дараа Хипкинс тангаргаа өргөх аж. Шинэ засгийн газрын эхний хуралдаан ирэх лхагва гарагт төлөвлөгджээ.