Испанид Украины дүрвэгчдийг ажиллуулж байсан тамхины үйлдвэрүүдийг илрүүлжээ

Испанийн цагдаа нар Украины дүрвэгчид болон хууль бус цагаачдын ажиллаж байсан тамхины гурван нууц үйлдвэрийг илрүүлж 27 хүнийг баривчилжээ. Украины иргэд хонгилд байрлах тамхины үйлдвэрүүдэд маш хүнд нөхцөлд ажиллаж байжээ. Тусгай ажиллагааны үеэр нийт 37.5 сая еврогоор үнэлэгдэх 10 тонн тамхины навч, 3.5 сая ширхэг хайрцаг тамхи хураан авжээ.

Нууц үйлдвэр нь хоногт хагас сая хайрцаг тамхи үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хууль бус наймаа эрхлэгч эздээс нь тансаг автомашин, үнэт эдлэл болон их хэмжээний мөнгө бэлнээр хураан авсан байна.  

Өнгөрсөн онд дайн эхэлснээс хойш Европт Украины найман сая гаруй иргэн дүрвэн ирсний 160 мянга орчим нь Испанид иржээ.  

Европын орнуудад Украины дүрвэгчид мөнгө болон хэлний мэдлэггүйгээсээ болж мэргэжлийн салбартаа ажиллаж чадахгүй хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нь ихсэж байгааг өнгөрсөн 11-р сард Европын парламентаас танилцуулсан тайланд дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ukrain uls dampuurlaa yanaa

    1 0 Хариу бичих
  2. Цаадуул чинь ингэх гэж л дайныг нь өрдөөд байгаа ш дээ...боолчлох гэж...дуракууд нь хөөрөөд л ..

    0 4 Хариу бичих