Цахилгаан шатанд гацсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Цахилгаан шатанд гацсан байсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шатанд 2 хүүхэд гацчихлаа гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 03:36 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Н /14 настай, эмэгтэй/, Э /8 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан гаргаж ээж Д-д хүлээлгэн өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)