Монгол Улсын шигшээ баг гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

31 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос тэмцээний нэгдсэн дүнг нэгдүгээр сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын их мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга боллоо. Мөн ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын дэлхийн аваргаар олон улсын их мастер Т.Тэнүүн тодорлоо.

Манай баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг дэлхийн аварга баг боллоо.

Мөн Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос их мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, олон улсын мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангалаа.

Манай улсын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Турк, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдсан 61 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Баярлалаа.

    1 0 Хариу бичих
  2. Ген нь мундаг л даа тэ

    1 0 Хариу бичих
  3. 0 0 Хариу бичих
  4. Хамгийн хэрэггүй спорт. Юм харж, сонссоноо яаж тогтоосноо шалгуулдаг ийм мэдрэл тэмцээнд дэлхийн бараг аль ч улс, бүр Зимбабвэ хүртэл оролцохгүй байхад нөгөө орк Монголчууд л бараг ганцаараа очоод дэлхийн аварга болоод л. Ийм хөгийн, амархан спортоор дэлхий дээрх хамгийн залхуу, булчингүй мангар пацаанууд өрсөлдөхөд манай маанаг хүүхдүүд арай илүү л байдгийм байна

    2 7 Хариу бичих
    • Чи өөрөө чадахгүй бж атаархаад яахнуу.чаддаг нь яваад амжилт гаргаг л дээ.

      1 0
    • Буруу бодож бнаа булчингууд төрд гараад самараад бна шүү харин эдэн дундаас ирээдүйд холыг харж ирээдүйг өөрчлөх байх шүү

      0 0
    • 24 ULSIIN 400 TAMIRCHIN GEJIINE ORKOO. CHINII HUVID HEREGTEI SPORT GEJ YAMAR SPORT YUM? NUGUU MAHAN TOLGOITNUUDIIN SPORTUUD U BUH MUH GEH MET?

      0 0
  5. Мундаг мундаг

    0 0 Хариу бичих
  6. Ёстой нэг . Энэнээс илүү амжилт гэж юу байх вэ. Аа н. Баяр хүргэе....

    1 0 Хариу бичих
  7. Үнэхээрийн бахархалтай сайхан мэдээ бна. Ирээдүйн гайхамшгийг бүтээгч та нартаа улам их амжилт хүсье

    1 0 Хариу бичих
  8. вау, 1169 медаль ... кккк манай монгол залуус лаажийнаа .... монголын түүхэнд ийм толгой эргэм амжилт байсангүй .... вау

    0 0 Хариу бичих
  9. Мундагууддаа халуун баяр хүргье

    2 0 Хариу бичих
  10. Энэ хүнд хэцүү үед Гялтайж бахархах сайхан мэдээ бна. Залуусдаа үнэхээр баярлалаа. Амжилт хүсье улам гялалзаарай. Монгол хүний бахархалт залуусдаа

    3 0 Хариу бичих