Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм хүрнэ. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм хүйтэн байна.
Иймд: